Зураг бэлдэх хэсэг рүү шилжих

Япон визний зураг (35×45мм)

Японы визний 4.5×3.5см (35×45мм) зургийг MOFA-гийн шаардлагын дагуу автоматаар тайрч бэлдэнэ. Толгой 34мм орчим, дээд зай 4мм.

  • Хэмжээ: 35×45 мм (413×531 px)
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 34 мм (эрүүнээс оройн үс хүртэл)

9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна

Зургаа бэлдэх

  1. 1Стандарт
  2. 2Зураг
  3. 3Засах
  4. 4Татах

Ямар зурагт хэрэгтэй вэ?

Сонгосон: Япон виз · 35×45мм

Өмнө: энгийн зураг
Дараа: цагаан фонтой паспортын зураг
ӨмнөДараа

Зургаа оруулна уу

Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоно

Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.

Шаардлага · Япон виз

  • Хэмжээ: 35×45 мм (413×531 px)
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 34 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
  • 300 DPI — хэвлэхэд бэлэн

Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮

Японы визний мэдүүлэгт 4.5×3.5 см (өндөр × өргөн), цагаан фонтой, сүүлийн 6 сарын дотор авсан зураг шаарддаг. Японы ЭСЯ гоо сайхны засвар, шүүлтүүртэй зургийг хүлээн авдаггүй.

Зөв зураг ийм байна

Зургийн хэмжээ
35×45 мм
Толгойн өндөр
34 ± 2 мм
Дээд зай
4 ± 2 мм
Нүүр голлуулах
17 ± 2 мм
Штрихтэй бүс — зөвшөөрөх хэлбэлзэл45 ммДээд зай4 ± 2 ммТолгойн өндөр34 ± 2 мм(оройгоос эрүү)17 ± 2 ммнүүр голлуулна35 мм
Албан ёсны диаграмыг харах
Японы ГХЯ-ны албан ёсны диаграм: 35×45 мм, толгойн өндөр 34±2 мм, дээд зай 4±2 мм, нүүр зургийн зүүн ирмэгээс 17±2 мм-д голлосон

Зураг тань ийм байх ёстой:

  • Засвар, шүүлтүүргүй
  • Шинэ зураг (хуучин зургийг дахин ашиглаагүй)
  • Фон дээр сүүдэр, эд зүйлгүй
  • Нүдний шилгүй
Зургаа оруулж автоматаар тааруулах

Албан ёсны диаграм · Японы Гадаад хэргийн яам (Нигер дахь ЭСЯ-ны визний зааварт нийтэлсэн диаграм)

Эх сурвалж, тайлбар

ng.emb-japan.go.jp/files/100315650.pdf. Монгол дахь Японы ЭСЯ (mn.emb-japan.go.jp) диаграм нийтлээгүй, харин 4.5×3.5 см зураг шаарддаг; ГХЯ-ны визний маягт (mofa.go.jp/mofaj/files/000124525.pdf) зургийн талбарт 45×35 мм гэж заасан.

Япон визний зургаа хэрхэн бэлдэх вэ

  1. 1Цагаан хананы өмнө, нүдний шилгүй, эгц урагш харж зураг авахуулна.
  2. 2Дээрх хэрэгслээр “Япон виз” стандартыг сонгоод зургаа оруулна — дээд зай 4 мм, толгой 34 мм орчим.
  3. 3Төлбөрөө төлж файлаа татна. Хэвлэх бол татах хэсгийн “10×15 см фото газар” хуудсыг аваад ойролцоох фото газарт хэвлүүлж, хайчлах шугамаар нь хайчилна.
  4. 4Визний мэдүүлгийн маягт дээр наана.

Түгээмэл алдаанууд

  • Арьс зөөллөх, мэнгэ арилгах, нүүр нарийсгах зэрэг засвар, шүүлтүүр
  • Өмнөх мэдүүлэгт ашигласан хуучин зургаа дахин ашиглах
  • Фон дээр сүүдэр, эд зүйл харагдах
  • Нүдний шил зүүх
  • Толгой хэт жижиг эсвэл том — толгойн өндөр 34±2 мм, дээд зай 4±2 мм байх ёстой

Асуулт хариулт

Япон визний зураг ямар хэмжээтэй вэ?

4.5 см өндөр, 3.5 см өргөн. Толгой ойролцоогоор 34 мм, дээд ирмэгээс оройн үс хүртэл 4 мм орчим.

Зургаа засаж болох уу?

Үгүй. Японы ЭСЯ арьс зөөллөх, мэнгэ, үрчлээ арилгах, нүүр нарийсгах зэрэг засварыг хориглодог. Манай хэрэгсэл зөвхөн фон, хэмжээ, гэрлийг тааруулна.

Эх сурвалж: Японы Элчин сайдын яамдын визний зургийн заавар. Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.

Зөв зураг авах заавар

Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

  1. 01

    Өөр хүнээр авхуул

    Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.

  2. 02

    Цонх руу харж зогс

    Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.

  3. 1x-ээр ойроос — нүүр гажсан1x
    3x–5x-ээр холоос — жинхэнэ хэлбэр3x–5x

    03

    3x–5x зүүмлэж ав

    Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.

Ингэж болохгүй

Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

  • Буруу жишээ: Инээсэн
    Инээсэн
  • Буруу жишээ: Шил, малгай
    Шил, малгай
  • Буруу жишээ: Сүүдэртэй
    Сүүдэртэй
  • Буруу жишээ: Чих далд
    Чих далд

Ерөнхий асуулт

Энэ зураг албан ёсоор батлагдах уу?

Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.

Миний зураг хаана хадгалагддаг вэ?

Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.

Ямар файл оруулж болох вэ?

JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.

Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?

Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.

Татсан зурган дээр тамга байх уу?

Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.

Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?

Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.

Холбоо барих

Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.

Messenger-ээр шууд бичих

Messenger-ээр бичвэл ихэвчлэн хэдэн минутад хариулна.

Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ

  • Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
  • Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
  • Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан