Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 сарын 9

Tseejzurag.com (цаашид «Сайт»)-ыг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

1. Үйлчилгээ

Таны оруулсан зургийг паспорт, виз, ID-ийн стандарт хэмжээнд тааруулж, фонг цагаан болгоно. Нүүр илрүүлэх, тайрах, гэрэл тохируулах ажил таны утсан дээр хийгдэнэ. Зөвхөн фон арилгахад зураг гуравдагч талын үйлчилгээ (FAPIhub) рүү дамжина. 18-аас доош хүүхдийн зургийг эцэг эх, асран хамгаалагч оруулна.

2. Албан ёсны баталгаа биш

Бид зургийг стандартын хэмжээнд автоматаар тааруулдаг. Энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш. Зургийг хүлээн авах эсэхийг Улсын бүртгэл, элчин сайдын яам, виз төв өөрсдөө шийднэ. Эцсийн зургаа тэдний хамгийн сүүлийн шаардлагатай өөрөө тулгана уу. Зарим улс (жишээ нь АНУ) дижитал засвар, дэвсгэр солисон зургийг хязгаарладаг. Автомат шалгалтын сануулга алдаатай байж болно.

3. Үнэ

4. Төлбөр

5. Буцаан олголт

6. Таны үүрэг

Зураг өөрийн эсвэл зөвшөөрөл авсан хүний байх ёстой. Хориглох зүйл: хууль бус зураг, скрипт болон хэт олон хүсэлт илгээх, тамга арилгах, тамгатай зургийг албан ёсны зорилгоор ашиглах, хуурамч баримт гаргах. Зөрчвөл хандалтыг хаана.

7. Зураг, мэдээлэл

8. Хариуцлага

Албан байгууллага зургийг татгалзсанаас гарсан хохирол (виз, нислэг, цаг хугацаа), таны зургийн чанар, төхөөрөмж, банк, интернэтийн саатал зэргийг бид хариуцахгүй. Бидний буруугаас алдаа гарвал төлсөн мөнгөөс (жишээ нь 9,900₮) илүү нөхөн төлөхгүй. Сайт заримдаа түр саатах, засвартай байж болно.

9. Оюуны өмч

Сайтын код, загвар, лого бидэнд хамаарна. Таны зураг таных хэвээр. Төлсөн бүтэн файлаа бичиг баримтандаа чөлөөтэй ашиглаж болно.

10. Өөрчлөлт, хууль

Нөхцөл, үйлчилгээ, үнийг өөрчилж болно. Шинэ нөхцөл нийтлэгдсэнээс хойш хүчинтэй. Маргааныг эхлээд зөвшилцөж шийднэ. Монгол Улсын хууль үйлчилнэ.

11. Холбоо барих

Асуулт, гомдол, төлбөр болон буцаалтын хүсэлтээ сайтын нүүр хуудасны «Холбоо барих» хэсгээр Messenger-ээр илгээнэ үү. Даваа–Баасан 10:00–18:00 цагт хариу өгнө.