Солонгос визний зураг (35×45мм)
БНСУ-ын визний 35×45мм, цагаан фонтой зургийг утаснаасаа автоматаар бэлдэнэ. Толгойн хэмжээ, дээд зайг стандартын дагуу тааруулна.
- Хэмжээ: 35×45 мм (413×531 px)
- Цагаан, нэг өнгийн фон
- Толгойн өндөр ≈ 34 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна
Зургаа бэлдэх
- 1Стандарт
- 2Зураг
- 3Засах
- 4Татах
Ямар зурагт хэрэгтэй вэ?
Сонгосон: Солонгос виз · 35×45мм
Стандарт сонгох


Зургаа оруулна ууЗургаа энд чирж тавих эсвэл доороос сонгоно уу
Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоноJPG, PNG, HEIC · нүүр, мөр бүтэн харагдсан зураг
Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.
Шаардлага · Солонгос виз
- Хэмжээ: 35×45 мм (413×531 px)
- Цагаан, нэг өнгийн фон
- Толгойн өндөр ≈ 34 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
- 300 DPI — хэвлэхэд бэлэн
Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮
Солонгосын визний мэдүүлэгт 3.5×4.5 см, цагаан фонтой, сүүлийн 6 сарын дотор авсан өнгөт зураг шаарддаг. Энд хэмжээ, толгойн байрлалыг автоматаар тааруулна.
Зөв зураг ийм байна
- Зургийн хэмжээ
- 35×45 мм
- Нүүрний урт
- 25–35 мм
- Нүдний түвшин
- доод ирмэгээс 22–32 мм

Зураг тань ийм байх ёстой:
- Нүдний шилгүй
- Өнгөт зураг (хар цагаан биш)
- 6 сараас хуучин биш зураг
- Малгай, үсний чимэглэлгүй — нүүр бүрэн гарсан
Болохгүй зүйлс
Албан ёсны жишээ зураг дээр улаан ✕ тэмдэгтэй нь буруу, ногоон ✓/○ нь зөв. Орчуулгыг доор монголоор бичив.

Арын фон
Цагаан, хээгүй, хүрээгүй дэвсгэр.
Зургийн чанар
Photoshop зэрэг програмаар засаагүй, зургийн зарим хэсэг гэмтээгүй.
Нүүрний харьцаа
Орооноос эрүү хүртэл 2.5–3.5 см.
Нүүрний чиглэл
Нүүр урагш харсан, хажуу тийш хазайгаагүй.
Бусад 6 бүлгийг харах
Гэрэл
Фокус тод, нүүрэнд сүүдэргүй.
Илэрхийлэл
Ам хаалттай, байгалийн илэрхийлэл.
Нүдний шил
Нарны шилгүй. Шил зүүсэн бол шилний хүрээ хүүхэн харааг халхлахгүй.
Хүүхэн хараа
Нүд урагш харсан, улаан нүдний эффектгүй, өнгөт линзгүй.
Хэрэгсэл
Хоёр чих харагдана; малгай, ороолтгүй.
Мөрний шугам
Мөр хүртэл харагдана, хоёр мөр ижил түвшинд.
Албан ёсны диаграм · Солонгосын Цагаачлалын алба, Хууль зүйн яам
Эх сурвалж, тайлбар
immigration.go.kr/sites/immigration/file/photo-size.html — гадаадын иргэний бүртгэлийн зургийн стандарт. Болохгүй зүйлсийн жишээ: Солонгосын Цагаачлалын алба, Хууль зүйн яам — Гадаадын иргэний бүртгэлийн зургийн стандарт (immigration.go.kr/sites/immigration/file/photo-size.html). Визний бус бүртгэлийн стандарт; зохиогчийн эрхийн тэмдэглэгээ баталгаажаагүй.
Солонгос визний зургаа хэрхэн бэлдэх вэ
- 1Цагаан хананы өмнө, нүдний шилгүй, эгц урагш харж зураг авахуулна.
- 2Дээрх хэрэгслээр “Солонгос виз” стандартыг сонгоод зургаа оруулна.
- 3Төлбөрөө төлж файлаа татна. Хэвлэх бол татах хэсгийн “10×15 см фото газар” хуудсыг аваад ойролцоох фото газарт хэвлүүлж, хайчлах шугамаар нь хайчилна.
- 4Визний мэдүүлгийн маягтын зургийн хэсэгт наана.
Түгээмэл алдаанууд
- Нүдний шил зүүх
- Хар цагаан зураг — өнгөт байх ёстой
- Сүүлийн 6 сараас өмнө авсан зураг
- Малгай, үсний чимэглэл нүүр халхлах
- Толгой хэт жижиг эсвэл том — нүүрний урт (орооос эрүү хүртэл) 25–35 мм байх ёстой
Асуулт хариулт
Солонгос визний зураг ямар хэмжээтэй вэ?
3.5×4.5 см (35×45 мм), цагаан фон. Нүүрний урт (орооос эрүү хүртэл) 25–35 мм байх ёстой.
Нүдний шилтэй болох уу?
Олон эх сурвалжид нүдний шилгүй байхыг шаарддаг тул шилгүй авахуулах нь найдвартай.
Эх сурвалж: Солонгосын визний зургийн шаардлага (визний төвүүдийн заавар). Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.
Зөв зураг авах заавар
Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

30 см1.5–2 м01
Өөр хүнээр авхуул
Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.
Цонх Нүүр сүүдэргүй02
Цонх руу харж зогс
Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.
1x
3x–5x03
3x–5x зүүмлэж ав
Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.
Ингэж болохгүй
Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

Инээсэн 
Шил, малгай 
Сүүдэртэй 
Чих далд
Ерөнхий асуулт
Энэ зураг албан ёсоор батлагдах уу?
Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.
Миний зураг хаана хадгалагддаг вэ?
Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.
Ямар файл оруулж болох вэ?
JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.
Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?
Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.
Татсан зурган дээр тамга байх уу?
Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.
Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?
Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.
Холбоо барих
Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.
Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ
- Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
- Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
- Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан