Хятад визний зураг (33×48мм)
БНХАУ-ын визний 33×48мм, цагаан фонтой зургийг утаснаасаа 1 минутанд бэлдэнэ. Толгой 28–33мм, дээд зай 3–5мм-ийн шаардлагад тааруулна.
- Хэмжээ: 33×48 мм (390×567 px)
- Цагаан, нэг өнгийн фон
- Толгойн өндөр ≈ 31 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна
Зургаа бэлдэх
- 1Стандарт
- 2Зураг
- 3Засах
- 4Татах
Ямар зурагт хэрэгтэй вэ?
Сонгосон: Хятад виз · 33×48мм
Стандарт сонгох


Зургаа оруулна ууЗургаа энд чирж тавих эсвэл доороос сонгоно уу
Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоноJPG, PNG, HEIC · нүүр, мөр бүтэн харагдсан зураг
Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.
Шаардлага · Хятад виз
- Хэмжээ: 33×48 мм (390×567 px)
- Цагаан, нэг өнгийн фон
- Толгойн өндөр ≈ 31 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
- 300 DPI — хэвлэхэд бэлэн
Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮
Хятадын визний мэдүүлэгт 33×48 мм, цагаан фонтой (хүрээгүй), сүүлийн 6 сарын дотор авсан өнгөт зураг шаарддаг. Толгой 28–33 мм өндөр байх ёстой — энд автоматаар тааруулна.
Зөв зураг ийм байна
- Зургийн хэмжээ
- 33×48 мм
- Толгойн өндөр
- 28–33 мм
- Толгойн өргөн
- 15–22 мм
- Дээд зай
- 3–5 мм
- Доод зай
- ≥ 7 мм

Зураг тань ийм байх ёстой:
- Толгой тэгш
- Зузаан, гялбаатай нүдний шилгүй
- Чих харагдсан, малгайгүй
- Цагаан фонтой
Албан ёсны диаграм · БНХАУ-ын Лос Анжелес дахь Ерөнхий консулын газар
Эх сурвалж, тайлбар
losangeles.china-consulate.gov.cn — визний зургийн шаардлага. Энэ нь Лос Анжелес дахь консулын газрын хуудас; Монгол дахь Хятадын ЭСЯ/визний төвийн шаардлагыг тусад нь баталгаажуулаагүй тул илгээхээсээ өмнө шалгаарай.
Хятад визний зургаа хэрхэн бэлдэх вэ
- 1Цагаан хананы өмнө, тайван царайтай, нүдээ нээж, амаа хаагаад, чих харагдахаар зураг авахуулна.
- 2Дээрх хэрэгслээр “Хятад виз” стандартыг сонгоод зургаа оруулна.
- 3Төлбөрөө төлж файлаа татна. Хэвлэх бол татах хэсгийн “10×15 см фото газар” хуудсыг аваад ойролцоох фото газарт хэвлүүлж, хайчлах шугамаар нь хайчилна.
- 4Визний мэдүүлгийн маягт дээр наана, эсвэл онлайн мэдүүлэгт оруулна.
Түгээмэл алдаанууд
- Толгой хазайх (хажуу тийш 20°, дээш доош 25°-аас их)
- Зузаан хүрээтэй, бараан эсвэл гялбаатай нүдний шил
- Чих далд, малгай (шашны шалтгаанаас бусад)
- Фон цагаан биш, эсвэл зургийн хүрээтэй
- Толгой хэт жижиг эсвэл том — толгойн өндөр 28–33 мм байх ёстой
Асуулт хариулт
Хятад визний зураг ямар хэмжээтэй вэ?
33 мм өргөн, 48 мм өндөр. Толгой 28–33 мм өндөр, 15–22 мм өргөн.
Нүдний шилтэй болох уу?
Зузаан хүрээтэй, бараан, гялбаатай шилнээс бусад нь зөвшөөрөгддөг. Гэхдээ шилгүй авахуулах нь хамгийн найдвартай.
Шаардлага хангаагүй бол?
Зураг шаардлага хангахгүй бол визний мэдүүлгээс татгалзаж болзошгүй.
Эх сурвалж: Хятадын визний мэдүүлгийн төв (visaforchina.cn) — зургийн шаардлага. Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.
Зөв зураг авах заавар
Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

30 см1.5–2 м01
Өөр хүнээр авхуул
Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.
Цонх Нүүр сүүдэргүй02
Цонх руу харж зогс
Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.
1x
3x–5x03
3x–5x зүүмлэж ав
Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.
Ингэж болохгүй
Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

Инээсэн 
Шил, малгай 
Сүүдэртэй 
Чих далд
Ерөнхий асуулт
Энэ зураг албан ёсоор батлагдах уу?
Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.
Миний зураг хаана хадгалагддаг вэ?
Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.
Ямар файл оруулж болох вэ?
JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.
Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?
Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.
Татсан зурган дээр тамга байх уу?
Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.
Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?
Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.
Холбоо барих
Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.
Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ
- Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
- Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
- Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан