Америкийн ногоон карт сугалааны зураг (DV Lottery)
Америкийн ногоон карт сугалаа (DV Lottery)-ны бүртгэлд тэнцэх 600×600px, 240KB-аас бага JPEG зургийг утаснаасаа 1 минутанд. Цагаан фон, толгой 50–69%-ийг автоматаар тааруулна.
9,900₮доод үнэ · хүсвэл илүүг төлж болно
Зургаа бэлдэх
- 1Стандарт
- 2Зураг
- 3Засах
- 4Татах
Стандарт сонгох


Зургаа оруулна ууЗургаа энд чирж тавих эсвэл доороос сонгоно уу
Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоноJPG, PNG, HEIC · нүүр, мөр бүтэн харагдсан зураг
Шаардлага · АНУ виз / Ногоон карт
- Хэвлэхэд 50.8×50.8 мм (2×2 инч)
- Цагаан, нэг өнгийн фон
- Нүүр зургийн ~59%-ийг эзэлнэ
- Хэвлэх болон онлайн илгээхэд тохирсон
- АНУ виз (DS-160): 600–1200px дөрвөлжин, 240KB-аас бага JPEG
- Ногоон карт сугалаа (DV Lottery): Яг 600×600px, 240KB-аас бага JPEG
Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮
Америкийн ногоон карт сугалаа (Diversity Visa, DV Lottery)-нд зураг буруу байвал бүртгэлээс хасагддаг. Зураг яг 600×600 px, 240KB-аас бага JPEG, сүүлийн 6 сарын дотор авсан байх ёстой — энд автоматаар тааруулна.
Ногоон карт сугалаанд зургаа хэрхэн оруулах вэ
- 1Цагаан хананы өмнө, нүдний шилгүй, эгц урагш харж зураг авахуулна. Гэр бүлийн гишүүн бүрийн зургийг тусад нь авна.
- 2Дээрх хэрэгслээр “АНУ виз / Ногоон карт” стандартыг сонгоод зургаа оруулна.
- 3Төлбөрөө төлөөд “Ногоон карт сугалаа (DV Lottery)” хувилбарыг татна — яг 600×600 px гарна.
- 4Албан ёсны dvprogram.state.gov сайтад бүртгүүлэхдээ зураг оруулах хэсэгт файлаа сонгоно.
Түгээмэл алдаанууд
- Нүдний шил зүүх — сугалааны зурагт хориглодог
- Хэмжээ 600×600 px биш, эсвэл файл 240KB-аас том
- Сүүлийн 6 сараас өмнө авсан, эсвэл өмнөх жилийн зургаа дахин ашиглах
- Эхнэр/нөхөр, хүүхдийнхээ зургийг оруулахгүй орхих
- Засвар, шүүлтүүр хийх; саарал эсвэл өнгөт фон
Асуулт хариулт
Ногоон карт сугалааны зураг ямар хэмжээтэй вэ?
JPEG, яг 600×600 px дөрвөлжин, 240KB-аас бага. Толгой зургийн 50–69% эзэлнэ.
Хүүхэд, эхнэр/нөхрийн зураг хэрэгтэй юу?
Тийм. Бүртгэлд орсон гэр бүлийн гишүүн бүрийн зургийг тусад нь оруулдаг. Зураг бүрийг энд тус тусад нь бэлдэж болно.
Сугалаанд бүртгүүлэх төлбөртэй юу?
Албан ёсны бүртгэл (dvprogram.state.gov) үнэгүй. Бүртгэл хийж өгнө гэж мөнгө нэхдэг хуурамч сайтаас болгоомжлоорой.
Зураг буруу байвал юу болох вэ?
Шаардлага хангаагүй зурагтай бүртгэл хасагдах эрсдэлтэй. Тиймээс хэмжээ, фон, толгойн байрлалыг стандартын дагуу тааруулах нь чухал.
Эх сурвалж: АНУ-ын Төрийн департамент — Diversity Visa (DV) зааврыг иш татсан эх сурвалжууд. Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.
Хэрхэн ажилладаг
Зураг авахаас татах хүртэл дөрөвхөн алхам — бүгд утсан дээрээ.
- 01
Стандартаа сонгоно
Гадаад паспорт, иргэний үнэмлэх, виз — 15+ улсын шаардлага.
- 02
Зургаа оруулна
Фоныг цагаан болгож, толгойн хэмжээ, байрлалыг автоматаар тааруулна.
- 03
Шалгаж, засна
Гэрэл, өнгөө тааруулж, тамгатай урьдчилсан зургаа харна.
- 04
Төлөөд татна
Дансаар шилжүүлмэгц автоматаар баталгаажиж, тамгагүй файл татагдана.
Зөв зураг авах заавар
Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

30 см1.5–2 м01
Өөр хүнээр авхуул
Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.
Цонх Нүүр сүүдэргүй02
Цонх руу харж зогс
Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.
1x
3x–5x03
3x–5x зүүмлэж ав
Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.
Ингэж болохгүй
Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

Инээсэн 
Шил, малгай 
Сүүдэртэй 
Чих далд
Түгээмэл асуулт
Энэ зураг албан ёсоор батлагдах уу?
Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.
Миний зураг хаана хадгалагддаг вэ?
Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.
Ямар файл оруулж болох вэ?
JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.
Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?
Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.
Татсан зурган дээр тамга байх уу?
Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.
Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?
Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.
Зургаа одоо бэлдээрэй
Доод үнэ 9,900₮ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна