Зураг бэлдэх хэсэг рүү шилжих

3×4 цээж зураг онлайнаар

Сургууль, ажил, анкет, бичиг баримтад хэрэглэх 3×4 цээж зургийг утаснаасаа 1 минутанд цагаан фонтой болгож бэлдэнэ. Хэвлэхэд бэлэн.

  • Хэмжээ: 30×40 мм (900×1200 px)
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 29 мм (эрүүнээс оройн үс хүртэл)

9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна

Зургаа бэлдэх

  1. 1Стандарт
  2. 2Зураг
  3. 3Засах
  4. 4Татах

Ямар зурагт хэрэгтэй вэ?

Сонгосон: 3x4 цээж зураг · 3:4 харьцаа

Өмнө: энгийн зураг
Дараа: цагаан фонтой паспортын зураг
ӨмнөДараа

Зургаа оруулна уу

Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоно

Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.

Шаардлага · 3x4 цээж зураг

  • Хэмжээ: 30×40 мм (900×1200 px)
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 29 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
  • Хэвлэх болон онлайн илгээхэд тохирсон

Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮

3×4 цээж зургийг анкет, CV, сургууль, ажлын байр, үнэмлэх зэрэгт ашигладаг. Цагаан фонтой, мөр, цээж бүтэн харагдсан зураг болгож, хэвлэхэд бэлэн 3×4 см (900×1200 px) хэмжээгээр гаргана.

Толгой28.8 ммДээд зай2.8 мм30 × 40 мм
Манай зурсан схем. 3:4 харьцаатай энгийн цээж зураг — албан ёсны стандарт байхгүй, зөвлөмж болгож харуулав.

3×4 цээж зургаа хэрхэн бэлдэх вэ

  1. 1Цайвар хананы өмнө, мөр цээжээ багтааж, эгц урагш харж зураг авахуулна.
  2. 2Дээрх хэрэгслээр “3x4 цээж зураг” стандартыг сонгоод зургаа оруулна.
  3. 3Гэрэл, өнгийг тааруулаад төлбөрөө төлж файлаа татна.
  4. 4Цахимаар илгээх бол файлаа шууд хавсаргана. Хэвлэх бол татах хэсгийн “10×15 см фото газар” хуудсыг аваад ойролцоох фото газарт хэвлүүлж, хайчлах шугамаар нь хайчилна.

Түгээмэл алдаанууд

  • Хэт ойроос авч мөр тасрах — арай холоос, мөрөө багтааж авна
  • Нүүрэнд сүүдэр тусах — цонх руу харж авна
  • Селфи — гар сунгаж авахад нүүр гажина, өөр хүнээр авахуулна

Асуулт хариулт

3×4 гэж ямар хэмжээ вэ?

3 см өргөн, 4 см өндөр. Цахим файл нь 900×1200 px (300 DPI-аар хэвлэхэд яг 3×4 см).

Хэдэн хувь хэвлэж болох вэ?

10×15 см фото цаасанд хэд хэдэн хувь нэг дор хэвлэгдэнэ. A4 цаасанд гэрийн принтерээр ч хэвлэж болно.

Эх сурвалж: Нийтлэг 3×4 см цээж зургийн хэмжээ. Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.

Зөв зураг авах заавар

Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

  1. 01

    Өөр хүнээр авхуул

    Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.

  2. 02

    Цонх руу харж зогс

    Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.

  3. 1x-ээр ойроос — нүүр гажсан1x
    3x–5x-ээр холоос — жинхэнэ хэлбэр3x–5x

    03

    3x–5x зүүмлэж ав

    Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.

Ингэж болохгүй

Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

  • Буруу жишээ: Инээсэн
    Инээсэн
  • Буруу жишээ: Шил, малгай
    Шил, малгай
  • Буруу жишээ: Сүүдэртэй
    Сүүдэртэй
  • Буруу жишээ: Чих далд
    Чих далд

Ерөнхий асуулт

Энэ зураг албан ёсоор батлагдах уу?

Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.

Миний зураг хаана хадгалагддаг вэ?

Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.

Ямар файл оруулж болох вэ?

JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.

Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?

Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.

Татсан зурган дээр тамга байх уу?

Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.

Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?

Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.

Холбоо барих

Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.

Messenger-ээр шууд бичих

Messenger-ээр бичвэл ихэвчлэн хэдэн минутад хариулна.

Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ

  • Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
  • Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
  • Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан