Зураг бэлдэх хэсэг рүү шилжих

Шенген визний зураг (35×45мм)

Шенгений визний 35×45мм, цагаан фонтой зургийг утаснаасаа 1 минутанд бэлдэнэ. Толгой 32–36мм байхаар стандартын дагуу автоматаар тааруулна.

  • Хэмжээ: 35×45 мм (413×531 px)
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 34 мм (эрүүнээс оройн үс хүртэл)

9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна

Зургаа бэлдэх

  1. 1Стандарт
  2. 2Зураг
  3. 3Засах
  4. 4Татах

Ямар зурагт хэрэгтэй вэ?

Сонгосон: Шенген виз · 35×45мм

Өмнө: энгийн зураг
Дараа: цагаан фонтой паспортын зураг
ӨмнөДараа

Зургаа оруулна уу

Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоно

Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.

Шаардлага · Шенген виз

  • Хэмжээ: 35×45 мм (413×531 px)
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 34 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
  • 300 DPI — хэвлэхэд бэлэн

Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮

Шенгений бүсийн (Герман, Чех, Унгар г.м) визний мэдүүлэгт 35×45 мм хэмжээтэй, цагаан эсвэл цайвар фонтой зураг шаарддаг. Энд толгойн хэмжээ, байрлалыг стандартын дагуу тааруулна.

Зөв зураг ийм байна

Зургийн хэмжээ
35×45 мм
Нүүрний өндөр
32–36 мм
Герман улсын албан ёсны загвар: 35×45 мм зурагт нүүрний өндөр хамгийн багадаа 32 мм, хамгийн ихдээ 36 мм

Зураг тань ийм байх ёстой:

  • 6 сараас хуучин биш зураг
  • Нүдний шилний гялбаагүй
  • Ам хаалттай, инээмсэглээгүй
  • Нүүр ба хүзүү сүүдэргүй
  • Фон дээр хээ, сүүдэргүй

Болохгүй зүйлс

Албан ёсны жишээ зураг дээр улаан ✕ тэмдэгтэй нь буруу, ногоон ✓/○ нь зөв. Орчуулгыг доор монголоор бичив.

Герман улсын албан ёсны зургийн жишээ: нүүрний хувирал (инээх, нүд аних, гаж илэрхийлэл), нүдний харагдалт (шилний хүрээ, үсээр халхлагдсан нүд, тольтой шил), толгойн халхавч (малгай, бурка) — зөв (✓) ба буруу (×) жишээ

Нүүрний илэрхийлэл

Байгалийн, камер руу шулуун харсан, ам хаалттай.

Инээх, ам нээлттэй

Нүд аних, цоллох

Гаж илэрхийлэл (нүүр үрчийлгэх)

Нүдний харагдалт

Нүд тод харагдана, юугаар ч халхлагдаагүй.

Шилний хүрээ нүдийг халхалсан

Үс нүдийг халхалсан, улаан нүдний эффект

Шилний шил хэт бараан эсвэл тольтой гялбаатай

Толгойн халхавч

Зөвхөн шашны шалтгаанаар. Нүүр эрүүнээс духны хүртэл харагдаж, нүүрэнд сүүдэргүй.

Малгай

Бурка

Нүүр хангалттай харагдахгүй

Зургаа оруулж автоматаар тааруулах

Албан ёсны диаграм · Герман улс (Шенгений гишүүн), Бундесдрукерей

Эх сурвалж, тайлбар

Герман улсын биометрийн зургийн албан ёсны загвар. Улаанбаатар дахь VFS-ийн Герман, Унгар, Чех, Болгарын хуудсууд 35×45 мм гэж заасан. Унгарын хуудас толгойг ойролцоогоор 30 мм, Чех нүднээс эрүү хүртэл ≥13 мм гэж заасан; Германы загвар нүүрний өндөр 32–36 мм. Илгээх орныхоо шаардлагыг шалгаарай. Болохгүй зүйлсийн жишээ: Герман улсын Холбооны Дотоод хэргийн яам, Бундесдрукерей — Fotomustertafel (BMI24037, 2025.07). Германы биометрийн зургийн стандарт; Монгол дахь Германы ЭСЯ Шенгений визэнд 35×45 мм зураг шаарддаг. Зохиогчийн эрхийн тэмдэглэгээ баталгаажаагүй.

Шенген визний зургаа хэрхэн бэлдэх вэ

  1. 1Цайвар хананы өмнө, эгц урагш харж, тайван царайгаар зураг авахуулна.
  2. 2Дээрх хэрэгслээр “Шенген виз” стандартыг сонгоод зургаа оруулна.
  3. 3Төлбөрөө төлж файлаа татна. Хэвлэх бол татах хэсгийн “10×15 см фото газар” хуудсыг аваад ойролцоох фото газарт хэвлүүлж, хайчлах шугамаар нь хайчилна.
  4. 4Хэвлэсэн зургаа визний мэдүүлгийн маягт дээр наана.

Түгээмэл алдаанууд

  • Сүүлийн 6 сараас өмнө авсан зураг
  • Нүдний шилний гялбаа, бараан шил
  • Инээх, ам ангайх
  • Фон дээр сүүдэр, хээ, өнгө
  • Толгой хэт жижиг эсвэл том — эрүүнээс оройн үс хүртэл ойролцоогоор 32–36 мм

Асуулт хариулт

Шенген визний зураг ямар хэмжээтэй вэ?

35×45 мм. Толгой (эрүүнээс оройн үс хүртэл) ойролцоогоор 32–36 мм эзэлнэ.

Хэдэн сарын дотор авсан байх вэ?

Сүүлийн 6 сарын дотор авсан зураг байх ёстой.

Хэдэн хувь хэвлэх вэ?

Ихэвчлэн 1–2 хувь шаардана. 10×15 см цаасан дээр хэд хэдэн хувь нэг дор хэвлэгддэг тул хангалттай.

Эх сурвалж: ICAO / Шенгений улсуудын визний зургийн шаардлага. Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.

Зөв зураг авах заавар

Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

  1. 01

    Өөр хүнээр авхуул

    Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.

  2. 02

    Цонх руу харж зогс

    Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.

  3. 1x-ээр ойроос — нүүр гажсан1x
    3x–5x-ээр холоос — жинхэнэ хэлбэр3x–5x

    03

    3x–5x зүүмлэж ав

    Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.

Ингэж болохгүй

Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

  • Буруу жишээ: Инээсэн
    Инээсэн
  • Буруу жишээ: Шил, малгай
    Шил, малгай
  • Буруу жишээ: Сүүдэртэй
    Сүүдэртэй
  • Буруу жишээ: Чих далд
    Чих далд

Ерөнхий асуулт

Энэ зураг албан ёсоор батлагдах уу?

Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.

Миний зураг хаана хадгалагддаг вэ?

Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.

Ямар файл оруулж болох вэ?

JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.

Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?

Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.

Татсан зурган дээр тамга байх уу?

Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.

Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?

Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.

Холбоо барих

Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.

Messenger-ээр шууд бичих

Messenger-ээр бичвэл ихэвчлэн хэдэн минутад хариулна.

Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ

  • Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
  • Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
  • Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан