Зураг бэлдэх хэсэг рүү шилжих

Гадаад паспортын зураг онлайнаар

Монгол Улсын гадаад паспортын 35×45мм зургийг утаснаасаа 1 минутанд. Улсын бүртгэл (photo.burtgel.gov.mn) болон E-Mongolia-д бэлэн.

  • Хэвлэхэд 35×45 мм
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 38 мм (эрүүнээс оройн үс хүртэл)

9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна

Зургаа бэлдэх

  1. 1Стандарт
  2. 2Зураг
  3. 3Засах
  4. 4Татах

Ямар зурагт хэрэгтэй вэ?

Сонгосон: Гадаад паспорт · 35×45мм

Өмнө: энгийн зураг
Дараа: цагаан фонтой паспортын зураг
ӨмнөДараа

Зургаа оруулна уу

Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоно

Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.

Шаардлага · Гадаад паспорт

  • Хэвлэхэд 35×45 мм
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 38 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
  • 300 DPI — хэвлэхэд бэлэн
  • Улсын бүртгэл · Нэг цэгийн үйлчилгээ: photo.burtgel.gov.mn-д оруулах · 413×531px, өндөр чанар
  • E-Mongolia: Файлын хэмжээ 1.1–1.3MB — E-Mongolia-гийн шаардлагаар

Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮

Гадаад паспорт захиалахад цээж зургаа Улсын бүртгэлийн photo.burtgel.gov.mn сайтад урьдчилан илгээдэг. Зургийн хэмжээ яг 413×531 px биш бол хүлээн авахгүй тул энд стандартын дагуу автоматаар тааруулна.

Зөв зураг ийм байна

Зургийн хэмжээ
413×531 px
Нүүрний өндөр
425–470 px
Хувиар
зургийн ~80–88%
Гадаад паспортын зураг: 413×531 px, нүүрний өндөр хамгийн багадаа 425 px, хамгийн ихдээ 470 px
Диаграмыг томоор харах

Зураг тань ийм байх ёстой:

  • Нүдний шилгүй
  • Малгай өмсөөгүй
  • Чих, дух, хөмсөг бүрэн гарсан
  • 1 сараас хуучин биш (шинэ) зураг
  • Нүүр ба хүзүү сүүдэргүй
  • Ард хаалга, цонх, тавилгагүй
Зургаа оруулж автоматаар тааруулах

Албан ёсны диаграм · Улсын бүртгэлийн ерөнхий газар

Эх сурвалж, тайлбар

photo.burtgel.gov.mn — «Нүүрний хэсэг нь нийт зургийн 90%-ийг эзэлнэ» гэж диаграмд бичсэн. 425–470 px нь 531 px өндрийн ~80–88%.

Гадаад паспортын зургаа хэрхэн бэлдэж илгээх вэ

  1. 1Цонх руу харж, цагаан эсвэл цайвар хананы өмнө өөр хүнээр 1.5–2 метрийн зайнаас зураг авахуулна.
  2. 2Дээрх хэрэгслээр “Гадаад паспорт” стандартыг сонгоод зургаа оруулна — фоныг цагаан болгож, хэмжээг 413×531 px болгоно.
  3. 3Төлбөрөө төлөөд “Улсын бүртгэл · Нэг цэгийн үйлчилгээ” хувилбарыг татна.
  4. 4photo.burtgel.gov.mn сайтад орж татсан файлаа илгээнэ.

Түгээмэл алдаанууд

  • Сүүлийн 1 сараас өмнө авсан хуучин зураг ашиглах
  • Нүдний шил, малгай зүүх; үс чих, дух, хөмсгийг халхлах
  • Ард хаалга, цонх, тавилга харагдах
  • Зургийн хэмжээ 413×531 px-ээс өөр байх
  • Толгой хэт жижиг эсвэл том — нүүрний өндөр 425–470 px (зургийн ~80–88%) байх ёстой

Асуулт хариулт

Гадаад паспортын зураг ямар хэмжээтэй байх вэ?

Улсын бүртгэлийн стандартаар яг 413×531 px. Хэмжээ таарахгүй бол зургийг хүлээн авахгүй. Манай файл яг энэ хэмжээтэй гарна.

Хэдэн сарын дотор авсан зураг байх ёстой вэ?

Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг байх ёстой.

Нүдний шилтэй зураг болох уу?

Үгүй. Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн харагдсан байх ёстой.

Дүр төрх өөрчлөгдсөн бол яах вэ?

Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгөх шаардлагатай.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар — зургийн стандарт (photo.burtgel.gov.mn). Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.

Зөв зураг авах заавар

Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

  1. 01

    Өөр хүнээр авхуул

    Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.

  2. 02

    Цонх руу харж зогс

    Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.

  3. 1x-ээр ойроос — нүүр гажсан1x
    3x–5x-ээр холоос — жинхэнэ хэлбэр3x–5x

    03

    3x–5x зүүмлэж ав

    Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.

Ингэж болохгүй

Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

  • Буруу жишээ: Инээсэн
    Инээсэн
  • Буруу жишээ: Шил, малгай
    Шил, малгай
  • Буруу жишээ: Сүүдэртэй
    Сүүдэртэй
  • Буруу жишээ: Чих далд
    Чих далд

Ерөнхий асуулт

Энэ зураг албан ёсоор батлагдах уу?

Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.

Миний зураг хаана хадгалагддаг вэ?

Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.

Ямар файл оруулж болох вэ?

JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.

Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?

Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.

Татсан зурган дээр тамга байх уу?

Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.

Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?

Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.

Холбоо барих

Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.

Messenger-ээр шууд бичих

Messenger-ээр бичвэл ихэвчлэн хэдэн минутад хариулна.

Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ

  • Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
  • Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
  • Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан