Зураг бэлдэх хэсэг рүү шилжих

E-Mongolia-д оруулах зураг (1.1–1.3MB)

E-Mongolia-гийн шаардлагад нийцсэн 1.1MB–1.3MB хэмжээтэй паспортын зургийг автоматаар бэлдэнэ. Студи явах шаардлагагүй.

  • Хэвлэхэд 35×45 мм
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 38 мм (эрүүнээс оройн үс хүртэл)

9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна

Зургаа бэлдэх

  1. 1Стандарт
  2. 2Зураг
  3. 3Засах
  4. 4Татах

Ямар зурагт хэрэгтэй вэ?

Сонгосон: Гадаад паспорт · 35×45мм

Өмнө: энгийн зураг
Дараа: цагаан фонтой паспортын зураг
ӨмнөДараа

Зургаа оруулна уу

Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоно

Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.

Шаардлага · Гадаад паспорт

  • Хэвлэхэд 35×45 мм
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Толгойн өндөр ≈ 38 мм (эрүүнээс оройн үс хүртэл)
  • 300 DPI — хэвлэхэд бэлэн
  • Улсын бүртгэл · Нэг цэгийн үйлчилгээ: photo.burtgel.gov.mn-д оруулах · 413×531px, өндөр чанар
  • E-Mongolia: Файлын хэмжээ 1.1–1.3MB — E-Mongolia-гийн шаардлагаар

Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮

E-Mongolia-гаар гадаад паспорт захиалахад зургийн файл 1.1MB-аас их, 1.3MB-аас бага байх ёстой. Утаснаас авсан зураг ихэвчлэн хэт том эсвэл жижиг байдаг тул энд файлын хэмжээг автоматаар яг тааруулна.

Зөв зураг ийм байна

Зургийн хэмжээ
413×531 px
Нүүрний өндөр
425–470 px
Хувиар
зургийн ~80–88%
Гадаад паспортын зураг: 413×531 px, нүүрний өндөр хамгийн багадаа 425 px, хамгийн ихдээ 470 px
Диаграмыг томоор харах

Зураг тань ийм байх ёстой:

  • Нүдний шилгүй
  • Малгай өмсөөгүй
  • Чих, дух, хөмсөг бүрэн гарсан
  • 1 сараас хуучин биш (шинэ) зураг
  • Нүүр ба хүзүү сүүдэргүй
  • Ард хаалга, цонх, тавилгагүй
Зургаа оруулж автоматаар тааруулах

Албан ёсны диаграм · Улсын бүртгэлийн ерөнхий газар

Эх сурвалж, тайлбар

photo.burtgel.gov.mn — «Нүүрний хэсэг нь нийт зургийн 90%-ийг эзэлнэ» гэж диаграмд бичсэн. 425–470 px нь 531 px өндрийн ~80–88%.

E-Mongolia-д зургаа хэрхэн оруулах вэ

  1. 1Цагаан хананы өмнө, цонх руу харж, өөр хүнээр зураг авахуулна.
  2. 2Дээрх хэрэгслээр “Гадаад паспорт” стандартыг сонгоод зургаа оруулна.
  3. 3Төлбөрөө төлөөд “E-Mongolia” хувилбарыг татна — файл 1.1–1.3MB хэмжээтэй гарна.
  4. 4E-Mongolia-гийн паспорт захиалах үйлчилгээнд зураг оруулах хэсэгт татсан файлаа сонгоно.

Түгээмэл алдаанууд

  • Файлын хэмжээ 1.1MB-аас бага эсвэл 1.3MB-аас их байх
  • Утасны дэлгэцийн зураг (screenshot) оруулах
  • Сүүлийн 1 сараас өмнө авсан зураг ашиглах
  • Шүүлтүүр (filter), гоо сайхны засвар хийсэн зураг

Асуулт хариулт

E-Mongolia-д ямар хэмжээтэй файл хэрэгтэй вэ?

Файлын хэмжээ 1.1MB-аас их, 1.3MB-аас бага байх ёстой. “E-Mongolia” хувилбарыг татахад яг энэ хэмжээнд тааруулж өгнө.

Улсын бүртгэлийн файлаас юугаараа ялгаатай вэ?

Зураг нь адилхан, зөвхөн файлын хэмжээ өөр. Нэг төлбөрөөр хоёр хувилбарыг хоёуланг нь татаж болно.

Зургийн шаардлага нь юу вэ?

Гадаад паспортын стандарттай ижил: цагаан фон, нүүрний хэсэг ~90%, нүдний шил, малгайгүй, сүүлийн 1 сарын дотор авсан.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар — зургийн стандарт; E-Mongolia. Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.

Зөв зураг авах заавар

Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

  1. 01

    Өөр хүнээр авхуул

    Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.

  2. 02

    Цонх руу харж зогс

    Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.

  3. 1x-ээр ойроос — нүүр гажсан1x
    3x–5x-ээр холоос — жинхэнэ хэлбэр3x–5x

    03

    3x–5x зүүмлэж ав

    Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.

Ингэж болохгүй

Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

  • Буруу жишээ: Инээсэн
    Инээсэн
  • Буруу жишээ: Шил, малгай
    Шил, малгай
  • Буруу жишээ: Сүүдэртэй
    Сүүдэртэй
  • Буруу жишээ: Чих далд
    Чих далд

Ерөнхий асуулт

Энэ зураг албан ёсоор батлагдах уу?

Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.

Миний зураг хаана хадгалагддаг вэ?

Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.

Ямар файл оруулж болох вэ?

JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.

Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?

Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.

Татсан зурган дээр тамга байх уу?

Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.

Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?

Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.

Холбоо барих

Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.

Messenger-ээр шууд бичих

Messenger-ээр бичвэл ихэвчлэн хэдэн минутад хариулна.

Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ

  • Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
  • Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
  • Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан