Зураг бэлдэх хэсэг рүү шилжих

Америк визний зураг (2×2 инч)

АНУ-ын визний (DS-160) 2×2 инч, 600×600px-ээс дээш, 240KB-аас бага JPEG зургийг утаснаасаа 1 минутанд. Цагаан фон, толгойн хэмжээг автоматаар тааруулна.

  • Хэвлэхэд 50.8×50.8 мм (2×2 инч)
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Нүүр зургийн ~59%-ийг эзэлнэ

9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна

Зургаа бэлдэх

  1. 1Стандарт
  2. 2Зураг
  3. 3Засах
  4. 4Татах

Ямар зурагт хэрэгтэй вэ?

Сонгосон: АНУ виз / Ногоон карт · 900×900px

Өмнө: энгийн зураг
Дараа: цагаан фонтой паспортын зураг
ӨмнөДараа

Зургаа оруулна уу

Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоно

Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.

Шаардлага · АНУ виз / Ногоон карт

  • Хэвлэхэд 50.8×50.8 мм (2×2 инч)
  • Цагаан, нэг өнгийн фон
  • Нүүр зургийн ~59%-ийг эзэлнэ
  • Хэвлэх болон онлайн илгээхэд тохирсон
  • АНУ виз (DS-160): 600–1200px дөрвөлжин, 240KB-аас бага JPEG
  • Ногоон карт сугалаа (DV Lottery): Яг 600×600px, 240KB-аас бага JPEG

Дээрээс зургаа оруулахад эдгээр шаардлагын дагуу автоматаар бэлдэнэ · Доод үнэ 9,900₮

АНУ-ын визний DS-160 мэдүүлэгт 600×600–1200×1200 px дөрвөлжин, 240KB-аас бага JPEG зураг оруулдаг. Толгой зургийн 50–69%, нүд доод ирмэгээс 56–69%-д байх ёстой — энд автоматаар тааруулна.

Зөв зураг ийм байна

Зургийн хэмжээ
2×2 инч (51×51 мм)
Толгойн өндөр
1–1 3/8 инч (25–35 мм)
Нүдний шугам
доод ирмэгээс 1 1/8–1 3/8 инч
АНУ-ын зураг: 2×2 инч, толгой 1–1 3/8 инч, нүдний шугам доод ирмэгээс 1 1/8–1 3/8 инч

Зураг тань ийм байх ёстой:

  • Нүдний шилгүй
  • 6 сараас хуучин биш зураг
  • Засвар, AI-гүй
  • Цагаан фонтой

Болохгүй зүйлс

Албан ёсны жишээ зураг дээр улаан ✕ тэмдэгтэй нь буруу, ногоон ✓/○ нь зөв. Орчуулгыг доор монголоор бичив.

АНУ-ын албан ёсны жишээ зүүнээс баруун тийш: малгайтай (болохгүй), нарны шилтэй (болохгүй), хүзүүнд ороолттой (болохгүй), шашны шалтгаанаар толгойн халхавчтай боловч нүүр бүтэн харагдаж байна (болно)

Хувцас, малгай, шил

Шашны шалтгаанаар толгойн халхавч зүүсэн ч нүүр бүтэн харагдана.

Малгай

Нарны шил

Хүзүү, эрүүг халхалсан ороолт

Зургаа оруулж автоматаар тааруулах

Албан ёсны диаграм · АНУ-ын Төрийн департамент

Эх сурвалж, тайлбар

travel.state.gov, 2012 оны архивын template. Одоогийн Photo Composition Template хуудсанд толгой 1–1 3/8 инч (25–35 мм), digital зурагт 50–69% гэж заасан. Болохгүй зүйлсийн жишээ: АНУ-ын Төрийн департамент (travel.state.gov) — Photo Examples, "Attire, Hats, and Glasses". Зүүнээс баруун тийш: малгай ×, нарны шил ×, ороолт ×, шашны халхавч (нүүр бүтэн харагдвал) ✓. Зохиогчийн эрхийн тэмдэглэгээ баталгаажаагүй.

DS-160 мэдүүлэгт зургаа хэрхэн оруулах вэ

  1. 1Цагаан хананы өмнө, нүдний шилгүй, эгц урагш харж зураг авахуулна.
  2. 2Дээрх хэрэгслээр “АНУ виз / Ногоон карт” стандартыг сонгоод зургаа оруулна.
  3. 3Төлбөрөө төлөөд “АНУ виз (DS-160)” хувилбарыг татна.
  4. 4DS-160 мэдүүлгийн “Upload Photo” алхамд татсан файлаа оруулна.

Түгээмэл алдаанууд

  • Нүдний шил зүүх — АНУ-ын визний зурагт шил зүүхийг зөвшөөрдөггүй
  • Сүүлийн 6 сараас өмнө авсан зураг
  • Файл 240KB-аас том эсвэл дөрвөлжин биш
  • Толгой хэт жижиг/том — зургийн 50–69% байх ёстой
  • Засвар, шүүлтүүр хийсэн зураг

Асуулт хариулт

DS-160-д ямар хэмжээтэй зураг оруулах вэ?

JPEG, 600×600-аас 1200×1200 px хүртэлх дөрвөлжин, 240KB-аас бага. Манай “АНУ виз (DS-160)” файл энэ шаардлагад тааруулж гарна.

Нүдний шилтэй болох уу?

Үгүй. АНУ-ын визний зурагт нүдний шил зүүхийг зөвшөөрдөггүй (эрүүл мэндийн онцгой шалтгаанаас бусад).

Ногоон карт сугалааны зурагнаас ялгаатай юу?

Шаардлага төстэй ч сугалаанд яг 600×600 px хэрэгтэй. Нэг төлбөрөөр хоёр хувилбарыг хоёуланг нь татаж болно.

Эх сурвалж: АНУ-ын Төрийн департамент (travel.state.gov) — визний зургийн шаардлага. Шаардлага өөрчлөгдөж болох тул илгээхээсээ өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.

Зөв зураг авах заавар

Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

  1. 01

    Өөр хүнээр авхуул

    Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.

  2. 02

    Цонх руу харж зогс

    Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.

  3. 1x-ээр ойроос — нүүр гажсан1x
    3x–5x-ээр холоос — жинхэнэ хэлбэр3x–5x

    03

    3x–5x зүүмлэж ав

    Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.

Ингэж болохгүй

Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

  • Буруу жишээ: Инээсэн
    Инээсэн
  • Буруу жишээ: Шил, малгай
    Шил, малгай
  • Буруу жишээ: Сүүдэртэй
    Сүүдэртэй
  • Буруу жишээ: Чих далд
    Чих далд

Ерөнхий асуулт

Энэ зураг албан ёсоор батлагдах уу?

Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.

Миний зураг хаана хадгалагддаг вэ?

Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.

Ямар файл оруулж болох вэ?

JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.

Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?

Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.

Татсан зурган дээр тамга байх уу?

Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.

Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?

Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.

Холбоо барих

Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.

Messenger-ээр шууд бичих

Messenger-ээр бичвэл ихэвчлэн хэдэн минутад хариулна.

Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ

  • Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
  • Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
  • Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан