Гадаад паспорт, виз, ID цээж зураг — утаснаасаа
Гэртээ авсан зургаа Улсын бүртгэл, E-Mongolia, ЭСЯ-ны шаардлагад нийцсэн цагаан фонтой зураг болгоно. Студи явах хэрэггүй.
9,900₮доод үнэ · төлөхөөсөө өмнө үр дүнгээ харна
Зургаа бэлдэх
- 1Стандарт
- 2Зураг
- 3Засах
- 4Татах
Ямар зурагт хэрэгтэй вэ?
Сонгосон: Гадаад паспорт · 35×45мм
Стандарт сонгох


Зургаа оруулна ууЗургаа энд чирж тавих эсвэл доороос сонгоно уу
Жишээ шиг цагаан фонтой, зөв хэмжээтэй болгоноJPG, PNG, HEIC · нүүр, мөр бүтэн харагдсан зураг
Хэвлэсэн зураг, сканнердсан зураг ашиглахгүй — утсаар шууд авсан эх зургаа оруулна уу.
Хэрхэн ажилладаг
Зураг авахаас татах хүртэл дөрөвхөн алхам — бүгд утсан дээрээ.
- 01
Стандартаа сонгоно
- 02
Зургаа оруулна
- 03
Шалгаж, засна
- 04
Төлөөд татна
Зөв зураг авах заавар
Зураг сайн байх тусам үр дүн илүү бодитой гарна. Эдгээр гурван зүйлийг анхаараарай.

30 см1.5–2 м01
Өөр хүнээр авхуул
Селфи биш — 1.5–2 м зайнаас, нүдний түвшинд.
Цонх Нүүр сүүдэргүй02
Цонх руу харж зогс
Гэрэл урдаас тусвал нүүрэнд сүүдэр үлдэхгүй.
1x
3x–5x03
3x–5x зүүмлэж ав
Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далдлагдана.
Ингэж болохгүй
Эдгээр зураг паспорт, визний шаардлагад тэнцэхгүй.

Инээсэн 
Шил, малгай 
Сүүдэртэй 
Чих далд
Түгээмэл асуулт
Энэ зураг албан ёсоор батлагдах уу?
Зургийг стандартын хэмжээгээр автоматаар тайрдаг бөгөөд ихэнх тохиолдолд шаардлагад нийцнэ. Гэхдээ энэ нь албан ёсны биометрийн баталгаа биш тул эцсийн зургаа тухайн байгууллагын (Улсын бүртгэл, элчин сайдын яам г.м) албан ёсны шаардлагатай тулгаж шалгаарай.
Миний зураг хаана хадгалагддаг вэ?
Таныг татаж чадаагүй тохиолдолд бид илгээж өгөхийн тулд эцсийн зураг тань захиалгын кодтой хамт түр хадгалагдана. Төлбөр хийгдээгүй бол 24 цагийн, төлсөн бол 7 хоногийн дараа автоматаар устна. Өөр зорилгоор ашиглахгүй, архивлахгүй.
Ямар файл оруулж болох вэ?
JPG эсвэл PNG өргөтгөлтэй, нэг хүний нүүр тод, өөр объектоор хаагдаагүй харагдаж буй зураг хамгийн сайн үр дүн өгнө.
Төлбөр төлсөн ч татаж амжаагүй бол яах вэ?
Төлбөр баталгаажсан зураг таны утас/компьютер дээр (зөвхөн тухайн хөтөч дээр) 7 хоног хадгалагдана. Сайт руу дахин ороход хамгийн дээд хэсэгт "Таны төлсөн зураг" гарч ирэх бөгөөд тэндээс дахин татаж болно. Өөр төхөөрөмж эсвэл нууц (incognito) горимоос харагдахгүй — ийм тохиолдолд төлбөрийн кодоо Messenger-ээр илгээвэл бид зургийг тань илгээж өгнө.
Татсан зурган дээр тамга байх уу?
Үгүй. Урьдчилан харах (preview) зурган дээр л «tseejzurag.com» тамга байх бөгөөд эцэст нь татаж авах бүтэн хэмжээний зурган дээр тамга байхгүй.
Хэрэв нүүр илрүүлж чадахгүй бол яах вэ?
Гэрэл тод, нүүр камер руу шууд харсан, малгай/нүдний шил хамрагдаагүй зураг ашиглаж дахин оролдоно уу.
Холбоо барих
Асуулт, төлбөр, татах явцад асуудал гарвал бидэнд бичээрэй.
Бичихдээ дараахыг хавсаргавал хурдан шийдэгдэнэ
- Төлбөрийн гүйлгээний утга (3 оронтой код)
- Шилжүүлсэн дүн, хугацаа (банкны хуулгын зураг байвал дээр)
- Ямар стандарт сонгосон, ямар төхөөрөмж/browser ашигласан